Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ДОРНОД: Энэ намар хамгаалалтын ойн зурваст мод тарина

 Намрын бүх нийтийн мод тарих аян маргааш эхэлнэ. Энэ намар Чойбалсан хотын хойд талд байгуулсан хамгаалалтын ойн зурвасын талбайд голчлон мод тарихаар бэлтгэл хангажээ. Тодруулбал, аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 20 албан байгууллага, 32 сургууль, цэцэрлэг тус аянд нэгдсэнээс гадна мод тарих талбайтай болох хүсэлтийг найман байгууллагаас ирүүлсэн байна.

Түүнчлэн Хэрлэн сумын 3 дугаар баг, Өүлэн эхийн цэцэрлэгт хүрээлэн, Ялалт талбай, 8 дугаар багийн Нисэх буудлын зам дагуух талбай, 1 дүгээр багийн Бунхан толгой зэрэг байршилд мод тарих ажлыг зохион байгуулна гэж БОГ-аас мэдээлэв.

Ташрамд, Дорнод аймаг ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэнтай хамтран менежментийн төлөвлөгөө боловруулж, 2023 оноос хойш Буйр нуурын эрэг дагуу байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, элсний нүүдэл, цөлжилтийн эсрэг урт хугацааны хамгаалалт бий болгох зорилгоор 44 га талбайд 49 мянган улиас, бургасны суулгацаар ойн зурвас байгуулаад байгаа юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам