Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ДОРНОД: Цахилгаан авто машин цэнэглэх зогсоол байгуулна

Дорнод аймгийн хэмжээнд 24 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас цахилгаан авто машины эзлэх хувь тун бага байна.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд иргэдийн цахилгаан авто машин худалдан авах сонирхол, хэрэгцээ нэмэгдэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Дорнод аймаг цахилгаан авто машин цэнэглэх зогсоол байгуулах асуудлыг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөндөө тусгажээ.

Түүнчлэн ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд найман бүлгийн хүрээнд нийт 232 төсөл хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд, шинэ суурьшлын бүсэд орон сууцны бүтээн байгуулалтыг эхлүүлэх, “Найрамдал-2” цэцэрлэгт хүрээлэн байгуулах, аялал жуулчлалын гол чиглэлүүдэд амрах өртөөг нэмэгдүүлэх зэрэг ажлыг дурдаж болох юм.

Мөн хуучин театрын суурин дээр Хүүхдийн ордон байгуулахаар төлөвлөж байгаа талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам