Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 оны намрын мод тарилтыг өнөөдөр эхлүүлж, дөрвөн эгнээ авто замын нээлтийн ажиллагаатай хамтатгалаа.
Төв аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн. Аймгийн хэмжээнд 2022-2026 онд нийт 6,4 сая мод, бут, сөөг тарьж ургуулсан бөгөөд энэ онд 2.3 сая мод тарихаар төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 594,778 мод, бут, сөөг тариад байна.
Зуунмод сумын хувьд 2022-2025 онд 62342 мод тарьсан бол энэ онд 12 мянган мод тарихаар төлөвлөснөөс одоогоор 2013 мод, бут, сөөг тарьжээ.
Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, дүйцүүлэн хамгаалалтын хүрээнд энэ оны эхний хагас жилд Заамар суманд 16.9 га талбайд ойжуулалт хийсэн байна.
Батсүмбэр суманд БНСУ-ын “Юухан” группийн санхүүжилтээр “Халх голын хишиг” ХХК 15 га талбайд бортоготой шинэсний тарьцаар ойжуулалт хийжээ.
Түүнчлэн “Оюу толгой” ХХК-иас улсын хэмжээнд хэрэгжүүлж буй 100 сая мод тарих санаачилгын хүрээнд Лүн, Өндөрширээт суманд тус бүр 200 га талбайд голын татмын ойжуулалтын ажил хэрэгжүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй