Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ТӨВ: Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч байна

“Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга” сэдэвт сургалтыг өнөөдөр “Монгол туургатан театр”-т зохион байгуулж байна. Сургалтын үеэр энэ онд нийгмийн даатгалын санд 83 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн талаар мэдээллээ.

Төв аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 1031 аж ахуйн нэгж, байгууллага, 15.7 мянган даатгуулагч албан журмын, 5000 даатгуулагч сайн дурын нийгмийн даатгалд хамрагдаад байна.

Нийгмийн даатгалын сангаас 21 мянга гаруй даатгуулагчид 200 гаруй тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохоор ажиллаж байна.

Сургалтын үеэр Монгол Улсын Их Хурлын 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ажил олгогч, даатгуулагч, иргэдэд танилцуулж, хуульд орсон өөрчлөлт, шинэ зохицуулалтын талаар нэгдсэн мэдээлэл өгч байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам