Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ГОВЬ-АЛТАЙ: Годрон өвчний голомтод 5123 малыг устгалд оруулжээ

Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр суманд бүртгэгдсэн мал, амьтны гоц халдварт годрон өвчний голомтыг хумих, халдварын тархалтаас сэргийлэх хүрээнд 5123 малыг устгалд оруулж, 18 мянга 700 ам.метр талбайд ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ.

Аймгийн Онцгой комисс ээлжит хуралдаанаа хийж, өвчний нөхцөл байдал, голомтод авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. Мөн цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцсэн байна.

Одоогоор өвчний сэжигтэй болон халдвар авсан 550 орчим мал бүртгэгдээд байгаа бөгөөд голомтыг хумих зорилгоор тандалт судалгаа хийх, ариутгал, халдваргүйжүүлэлт явуулах зэрэг ажлыг үргэлжлүүлж байна.

Мөн голомтын бүсэд долоон хяналтын пост ажиллаж, 60 гаруй алба хаагч, мэргэжилтэн бүхий ажлын хэсэг нөхцөл байдалд хяналт тавин ажиллаж байна.

Холбогдох байгууллагууд өвчний тархалтыг хязгаарлах, голомтыг хумих, ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ

Реклам