Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжсөний 105 жил, Монголын багш нарын 60 дахь, Дэлхийн багш нарын 32 дахь өдөр, аймгийн Боловсролын байгууллагын түүхт 70 жилийн ойн баярын хурал боллоо.
Хөвсгөл аймгийн боловсролын салбар өнгөрсөн 70 жилийн хугацаанд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлээр өргөжин хөгжиж, хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсрол олгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн түүхтэй.
Энэ үеэр аймгийн Засаг даргын шийдвэрээр элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр аймагтаа тэргүүлсэн 10 багш, мөн 2025–2026 оны хичээлийн жилд улсын төрөлжсөн хичээлийн олимпиадад амжилттай оролцож, медальт байрт шалгарсан 10 багшид нийт 11.5 сая төгрөгийн урамшуулал олголоо.
Түүхт 70 жилийн ой нь Хөвсгөл аймгийн боловсролын салбарын өнгөрсөн хугацааны ололт, сургамжийг дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлохын зэрэгцээ боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар хэллээ.
Ойн баярыг тохиолдуулан боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль болон салбарын шагнал гардууллаа.
Хөвсгөл аймгийн боловсролын салбар нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчдын хөдөлмөр зүтгэлээр өргөжин хөгжиж, хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсрол олгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.
Түүхт 70 жилийн ой нь салбарын өнгөрсөн ололт, амжилтаа дүгнэж, цаашдын хөгжлийн зорилтоо тодорхойлохын зэрэгцээ боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой үйл явдал боллоо гэж Боловсролын газрын дарга О.Бадраа онцоллоо.
Баярын хуралд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн П.Ганзориг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Боловсролын газрын дарга О.Бадраа, ахмад багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид оролцлоо.




Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй