Дэлхийн сансрын долоо хоног-2026” шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөг Ховд аймагт нээлтээ хийлээ.
Тус өдөрлөгийг Юнител групп, Юнител Хаб, Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хүүхдийн оролцооны клубууд хамтран “Пуужингийн хувьсал” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.
Өдөрлөгийн хүрээнд Хүүхдийн ордонд цаасан пуужин, эрчигнүүр, толины тусгал зэрэг 10 өртөө ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өртөөгөөр зочлон туршилт хийхийн зэрэгцээ нар, сар, оддыг дурандан, сансрын мэдлэгээ сорьсон даалгавар биелүүлж, сансар огторгуй, технологийн салбартаа танилцаж байгаа юм.
Өнгөрсөн онд Ховд аймагт “Сансрын долоо хоног” үйл ажиллагаа зохион байгуулахад 600 гаруй хүүхэд оролцож, шинжлэх ухаан, технологийн 6-7 өртөөгөөр зочилж байжээ. Харин энэ жил үйл ажиллагааны төрөл, хэлбэрийг нэмэгдүүлж, хүүхэд, өсвөр үеийнхний сансар огторгуй, шинжлэх ухаан, технологийн талаарх мэдлэг, сонирхол, бүтээлч сэтгэлгээ, туршиж суралцах идэвхийг дэмжихийг зорьж байна.
“Дэлхийн сансрын долоо хоног” шинжлэх ухаан, танин мэдэхүйн өдөрлөгийг Монгол Улс ийнхүү дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй