Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ӨВӨРХАНГАЙ: Нийтийн орон сууцны асуудлыг нэгдсэн тогтолцоогоор шийдвэрлэнэ

 Арвайхээр суманд орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагыг хариуцан ажиллах орон нутгийн өмчит компани байгуулна.

Аймгийн төв Арвайхээрт барилга, байгууламж эрс нэмэгдэж байгаа тул нийтийн зориулалттай орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээ, нийтийн эзэмшлийн зам талбайн арчлалт, дулаан хангамжийн үйлчилгээ, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд тогтмол хяналт тавих ёстой хэмээн үзэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус суманд 158 нийтийн орон сууцанд 4300 гаруй айл өрх амьдарч байгаа бөгөөд тэдгээрийг хариуцсан дөрвөн СӨХ ажиллаж байна. Гэвч СӨХ-ийн үйл ажиллагаа доголдолтой, харилцан адилгүй байдаг учраас нэгдсэн тогтолцоогоор хангах шаардлага үүсэж байгаа гэдгийг аймгийн Засаг даргын орлогч М.Батзориг хэллээ.

Мөн шинээр барьж байгаа орон сууцны орчны тохижилттой холбоотой асуудалд хяналт тавих аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам