Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад Монгол English Русский 中文日本語한국어 ТӨВ: 27 сумын баялаг бүтээгчид бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна

Төв аймгийн “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдааг энэ сарын 5-7-ны өдрүүдэд “Спортын ордон”-д зохион байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд аймгийн 27 сумын 260 гаруй баялаг бүтээгч оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн 147 нэр төрлийн бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаа нь нутгийн малчид, тариаланчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бүрдүүлдгээрээ онцлог юм.

Энэ талаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэн “Үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос талбайн түрээсийн төлбөр авдаггүй. Ингэснээр иргэд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс нь шууд, үйлдвэрийн үнээр худалдан авах боломж бүрдэж байна. Түүнчлэн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой” хэмээн онцоллоо.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд оролцогчид бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг шинэчилж, өнгө үзэмж, загвар дизайныг сайжруулахад түлхүү анхаарчээ. Тухайлбал, айраг, шимийн архины сав, баглаа боодлыг шинэчилж, бүтээгдэхүүний танилцуулга, өнгө үзэмжид шинэлэг шийдэл нэвтрүүлжээ. Түүнчлэн сум бүр нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг багтаасан бэлгийн багц гаргасан нь худалдан авагчдын сонирхлыг татаж байлаа.

Тус үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэхээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, нутгийн брэнд бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам