Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ТӨВ: Жаргалант сум төмсний ургацаар аймагтаа тэргүүлж, шилдэг сумаар шалгарлаа

Төв аймгийн тариаланчид энэ онд 490 783 тонн ургац авч, сүүлийн 40 жилийн дээд амжилтаа шинэчиллээ. Харин сумдын ургацын үзүүлэлтээр Жаргалант сум төмсний үйлдвэрлэлээр аймагтаа манлайлж, шилдэг сумаар шалгарсан байна.

Тус сумын тариаланчид энэ онд 4604 га талбайд төмс тариалж, 66 916 тонн ургац хураан авчээ. Төмсний тариалалтад голчлон ОХУ болон бусад улсаас импортолсон “гала” сортын дээд репродукцийн үр ашигладаг байна.

“Алтан намар-2026” ургацын баярын үеэр төмсний нийт ургацын хэмжээгээр “Жаргалант шим” ХХК шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан бол Өгөөмөр хоёрдугаар багийн тариаланч З.Сайнхүү шилдэг тариаланч иргэнээр тодорчээ. Түүнчлэн Буурал нэгдүгээр багийн тариаланч Ч.Ариунбаатар Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулсан байна.

Жаргалант сумын тариаланчид 2025 онд нийт 22 735 тонн ургац хураан авч байжээ. Үүнээс 10 756 тонн үр тариа, 1315 тонн төмс, 10 663 тонн хүнсний ногоо хураан авч, мөн 8681 тонн байгалийн хадлан бэлтгэсэн байна.

Ийнхүү Жаргалант сумын тариаланчид төмсний үйлдвэрлэлээрээ аймагтаа тэргүүлж, Төв аймгийн газар тариалангийн салбарын энэ жилийн их амжилтад үнэтэй хувь нэмэр орууллаа.

Эх  сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам