Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

ХӨВСГӨЛ: Ахмадууд Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөлөө

Монгол Улсад ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан Шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөж, ахмад үеийнхэнд хүндэтгэл илэрхийлэх ёслол Мөрөн суманд боллоо.

Энэ үеэр Хөвсгөл аймгаас төрөн гарсан Монгол Улсын дөрвөн баатрын эх орон, ард түмнийхээ төлөө байгуулсан гавьяа, зүтгэлийг дурсаж, тэдний түүхэн үйлсийг хойч үед сурталчлан таниуллаа.

Ахмад үеийнхний эх орон, ард түмэндээ зориулсан хөдөлмөр, зүтгэлийг хүндэтгэхийн зэрэгцээ түүх, уламжлалаа залуу үед өвлүүлэн үлдээх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэхэд энэ ёслолын ач холбогдол оршиж байна.

Хөвсгөл аймагт 17157 ахмад амьдарч байгаагийн 67.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн 100-гаас дээш настай хоёр ахмад тус аймагт амьдарч байна.

Аймгийн Ахмадын хороо 23 суманд салбар хороотой бөгөөд 22 байгууллагатай хамтран ажилладаг. Мөн 124 баг, 108 байгууллага, аж ахуйн нэгжид ахмадын зөвлөл ажиллаж, 32 “Идэвхтэй насжилтыг дэмжих төв”-өөр дамжуулан ахмад настнуудад үйлчилгээ хүргэж байна.

“Идэвхтэй насжилтыг дэмжих төв”-өөр нийт ахмадын 40 гаруй хувь нь тогтмол үйлчлүүлж байна.

Ёслолд УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж, ахмад буурлууд болон хүүхэд, залуусын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам