Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -17° C

Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна

 Шинэ Зеландад болсон парламентын сонгуулийн саналын хуудасны 80 гаруй хувийг тоолсны дараах байдлаар эрх баригч Үндэсний нам ба сөрөг хүчний Лейборист нам тус бүр 30 орчим хувийн санал авч, эн тэнцүү өрсөлдөж байна.

Хоёр гол намын араас Ногоон нам 13.4 хувийн, ACT New Zealand нам 11 хувийн санал авснаар удаалж байгаа ажээ. Мөн “Эн тэргүүнд Шинэ Зеланд” (NZ First) нам 9.8 хувийн, Боломж олгогч нам (TOP) 5.8 хувийн санал тус тус аваад байна.

Шинэ Зеландын бүх нийтийн сонгууль бямба гарагт 09:00 цагт эхэлсэн юм. Засгийн газраа дангаараа бүрдүүлэхийн тулд тухайн нам эвсэл парламентын нийт 120 суудлаас хамгийн цөөндөө 61-ийг нь авах ёстой.

Амьжиргааны өртөг өсөж, ажилгүйдэл нэмэгдэж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжид сэтгэл дундуур байдал ажиглагдах болсон нь сонгогчдын сонголтод нөлөөлж магадгүй хэмээн Шинэ Зеландын хэвлэлүүдэд бичиж байна.

Номхон далайн баруун өмнөд хэсэгт, Австралиас зүүн өмнөд зүгт орших тус улс Хойд ба Өмнөд гэсэн хоёр том арал болон 700 орчим жижиг арлаас тогтдог. 5.5 сая хүн амтай Шинэ Зеландын иргэдийн 3.7 сая нь сонгуульд оролцох эрхтэй.

Сонгуулийн эцсийн дүнг энэ сарын 27-ноос өмнө зарлана.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам