Парис хотноо болж буй “Мастерс” тэмцээний шөвгийн наймд Испанийн теннисчин Карлос Алькарас АНУ-ын тамирчин Тейлор Фритцийг 6:7 (10:12), 7:5, 6:3 харьцаагаар хожлоо.
Ингэснээр Алькарасын эх орон нэгт Рафаэль Ходар Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны /АТР/ улирлын Хаалтын тэмцээнд оролцох эрхтэй болж, сүүлчийн оролцогч тодорсон байна.
ATP Finals буюу улирлын Хаалтын тэмцээнд Оросын тамирчин Даниил Медведев, Германы Александр Зверев, Испанийн Карлос Алькарас, Рафаэль Ходар, Италийн Флавио Коболли, Францын Артюр Фис, АНУ-ын Бен Шелтон, Фрэнсис Тиафо нарын 8 шилдэг теннисчин оролцохоор боллоо.
Өдгөө 20 настай Р.Ходар тоглож эхэлсэн эхний улиралдаа дэлхийн чансааны 10 дотор орж ирсэн ATP-гийн түүхэн дэх анхны теннисчин болж байна. Тоглож эхлэхдээ тэрбээр чансааны 150-иас хойш бичигдэж байсан юм.
Улирлын Хаалтын тэмцээн Италийн Турин хотноо энэ сарын 16-22-нд хатуу гадаргуутай талбайд болно. Улиралд хамгийн олон оноо авсан 8 шилдэг теннисчин ганцаарчилсан төрөлд өрсөлдөнө. Өнгөрсөн онд аваргалсан Италийн Янник Синнер өвдөгний гэмтлийн улмаас энэ удаагийн тэмцээнд оролцохгүй.
Оросын теннисчдээс Николай Давыденко (2009), Даниил Медведев (2020) нар тус тэмцээнд түрүүлж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй