Реклам
  • Ням, 2026.11.08
  • ·
  • Улаанбаатар, -18° C

Энэтхэгийн Хималайн нуруунд 7 хүн амиа алджээ

Энэтхэгийн нутаг дахь Хималайн нурууны салбар уулсад цасан нуранги буусны улмаас долоон хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болжээ.

Эмгэнэлт явдал Уттаракханд мужийн Кедартал районд болсон байна. Бүлэг жуулчид ууланд авирахаар явсан боловч хүчтэй цасан шуурга ба цасан нурангины улмаас хүрэхэд хэцүү газарт боогджээ. Тэд 10 дугаар сарын 27-нд хөдлөөд 29-нд буцаж ирэх ёстой байв.

Аврагчид тэднээс дөрвөн хүнийг аварч чадсан ба долоон хүний цогцсыг олжээ. Цаг агаарын байдал улам муудаж, уулын зам бартаа ихтэй байгаа тул сураггүй болсон хүнийг хайхад хүндрэлтэй байна. Цасны зузаан зарим газарт 3-3.7 метрт хүрчээ. Цогцсуудыг үндсэн баазад авчирсны дараа нисдэг тэргээр Уттаркаши хот руу зөөвөрлөж байна. Орон нутгийн эрх баригчид осол болсон нөхцөл шалтгааны тогтоож, долоо хоногийн дотор танилцуулахыг үүрэг болгожээ.

Сураггүй алга болсон жуулчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам