Реклам
  • Бямба, 2026.11.07
  • ·
  • Улаанбаатар, -21° C

Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлтийг Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-аар соёрхон батлуулах шаардлагатай гэдгийг Сангийн сайд тодотгож байлаа. Төслийн хүрээнд нийт таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд хугацааг нь сунгахаар тохирсон гэдгийг төсөл санаачлагчид онцолсон юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Сангийн яам цаашид цэвэрлэх байгууламжгүй аймгуудынхаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарах нь зүйтэй хэмээв.

Ташрамд дурдахад, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан энэхүү “Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт” нь Олон улсын гэрээний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг УИХ, баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана.” гэж заасны дагуу УИХ-аар соёрхон батлуулах олон улсын гэрээ юм байна хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам