Реклам
  • Ням, 2026.11.29
  • ·
  • Улаанбаатар, -9° C

Шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байна

Шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан Улаанбаатар хотод автобус 22:00-02:00 цаг хүртэл дөрвөн чиглэлд үйлчилж байна.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилгоор ачаалал их чиглэлд 20 автобусыг нэмж үйлчилгээнд гаргаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийтийн тээврийн 137 чиглэлд 1185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг. Зорчигчийн ачаалал их чиглэлд автобус нэмснээр зорчигч урсгал зургаан хувиар нэмэгдэж, хүлээх хугацаа 5 минутаар, санал гомдол 9 хувиар багассан байна. Өнгөрсөн 10 дугаар сард 105 чиглэлд явж буй 189 автобусыг богино эргэлтээр зохицуулжээ.

Эх сурвалж: ХМОНХХ

Холбоотой мэдээ

Реклам