Реклам
  • Баасан, 2026.11.06
  • ·
  • Улаанбаатар, -4° C

ДОРНОД: Утай тайван уулыг Утай гүмбэн мөргөлийн газрыг дуурайлган бүтээсэн түүхтэй

Халхгол сумаас 130 км гаруй газарт Түгээмэлийн булгаас зүүн тийш таван км орчимд Тамсагбулаг бий. Хойшоо харсан эргэцгээс ундран гарах энэ булгийн хоолойд хоёр метр шахам өндөр хулс ургадаг бөгөөд булгийн ус энд шингэдэг байна.

Тогтохтөр вангийн үед энэ газарт олон сүм хийд, орд, харш, сургууль соёлын газрууд байсан гэдэг. Тэр дундаа 1794 онд байгуулагдсан мянга орчим лам хуврагтай Тамсагийн хийд, То вангийн байгуулсан Утай таван уул, Соёлыг бадруулагч зэрэг томоохон сүм хийдүүд байсныг 1915 онд харчин цэргүүд Тамсагбулагийг түйвээхдээ эвдэж сүйтгэжээ.

Сонирхуулахад, энд дурдаж буй Утай таван уулыг То вангийн санаачлан нутгийн түмнээрээ бүтээлгээд “Хүний газрын ууланд мөргөж явахын оронд өөрийн нутаг шороондоо мөргөж бай” хэмээн захисан гэдэг. Утай гүмбэн мөргөлийн газрыг дуурайлган бүтээсэн энэхүү Утай таван уул нь таван давхар сууцнаас өндөр агаад энгэр талдаа насны гурван бурхантай, уулын урд тал нь эгц, ар тал нь налуу, орой дээр нь мөргөлийн таван газартай байсны дундах нь арай том байжээ. Уулын оройд таван тэнгэр буюу сэцэн, арслант, билэгт, ариун номтыг бэлгэдэн Манзуширын суваргыг бүтээсэн гэдэг.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам