Реклам
  • Баасан, 2026.11.06
  • ·
  • Улаанбаатар, -4° C

Испанийн парламентын ээлжит бус сонгуулийн товыг зарлажээ

 Испанийн Ерөнхий сайд Педро Санчес бүх нийтийн ээлжит бус сонгуулийг 11 дүгээр сарын 29-нд явуулахаар товлосноо зарлан мэдэгдлээ.

“Парламентыг тараахын тулд Сайд нарын танхимын ээлжит бус хуралдааныг өнөө өглөө явуулахаар миний бие шийдвэрлэлээ. Мөн 11 дүгээр сарын 29-ний ням гарагт бүх нийтийн сонгуулийг зохион байгуулна” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Испанийн парламентын сонгуулийг 2027 онд явуулахаар товлоод байсан юм.

Орон сууцны хямралтай холбоотойгоор сүүлийн өдрүүдэд тус улсын олон хотод эсэргүүцлийн ажиллагаа болсоор байгаа билээ. Есдүгээр сарын 26-нд Мадрид хотод хамгийн өргөн хүрээтэй жагсаал болсон бөгөөд энэ нь өндөр настай эмэгтэйг 70 жилийн турш түрээслэн амьдарч байсан сууцнаас нь хөөн гаргасныг эсэргүүцсэн ажиллагаа байв.

Испанийн засгийн газар орон сууцны салбарт үүссэн хямралыг зохицуулахын тулд хуулийн төслүүд өргөн барьсан боловч парламентын гишүүд тэдгээрийг буцаасан юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Холбоотой мэдээ

Реклам