Реклам
  • Бямба, 2026.11.07
  • ·
  • Улаанбаатар, -21° C

УВС: Боловсролын салбарт 1700 гаруй багш, ажилтан ажиллаж байна

Монголын багш нарын 60 дахь, Дэлхийн багш нарын 32 дахь өдөрт зориулсан баярын хурал өнөөдөр “Ойрад” театрт боллоо.

Баярын хуралд аймаг, сумын удирдлагууд оролцож, багш, боловсролын салбарын ажилтнуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан багш, ажилтнуудыг төрийн болон аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.

Увс аймгийн ИТХ-аас “Дэлхийн иргэн” боловсролын төслийг хэрэгжүүлэхэд нийт 5.4 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжээ. Үүнээс 2025 онд 800 сая, 2026 онд 650 сая төгрөгийг тус тус төсөвт тусгасан байна.

Мөн энэ онд боловсролын салбарт улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 20.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна.

Увс аймагт ерөнхий боловсролын 30 сургууль, 32 цэцэрлэг, Улаангом политехник коллеж, Хөдөлмөрийн дээд сургууль зэрэг нийт 64 боловсролын байгууллагад 1700 гаруй багш, ажилтан ажиллаж байна.

Баярын хуралд аймгийн боловсролын салбарын 500 гаруй багш, ажилтан оролцлоо.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ

Реклам