“Tesla”, “SpaceX” компаниудынх нь хувьцааны ханш өссөний дараа Америкийн бизнес эрхлэгч Илон Маск дахин их наядтан болжээ. Түүний хөрөнгө хэдхэн хоногийн дотор 30.6 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр, аравдугаар сарын 5-нд буюу даваа гаргийн арилжаа нээгдсэний дараа дээрх компаниудын хувьцааны үнэ өсөж, И.Маскийн хөрөнгө дахин 1 их наяд ам.доллароос давсан байна.
И.Маскийн хөрөнгө аравдугаар сарын 2-ны өдрийнхөөс 30.6 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 1 их наяд ам.долларт хүрсэн байна. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүн хэвээр байгаа бөгөөд 371.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө хоёрдугаарт бичигдэж буй Жэфф Безосыг хол хаяжээ.
Өмнө нь “SpaceX” компани “Nasdaq” биржид бүртгүүлж хувьцаагаа арилжиж эхэлсний дараа И.Маск зургаадугаар сард анхны их наядтан болсон хэдий ч удалгүй хоёр компанийн хувьцааны ханш буурснаар уг статусаа алдаж байв. Харин сүүлийн өдрүүдэд хоёр компанийн хувьцааны ханш өссөнөөр түүний хөрөнгө дахин 1 их наяд ам.долларын босгод ойртсон байна. Аравдугаар сарын 2-нд “Tesla” компанийн автомашины гуравдугаар улирлын нийлүүлэлт шинжээчдийн таамаглаж байснаас давсны дараа И.Маскийн хөрөнгө 61 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Аравдугаар сарын 5-ны өглөө “Tesla” компанийн хувьцааны ханш 1 гаруй хувиар, “SpaceX”-ийнх 5 гаруй хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 167 ам.долларт хүрчээ. “Morgan Stanley” банкны шинжээчид “SpaceX”-ийн хувьцааг хэт хямд үнэлэгдсэн гэж үзсэн нь, мөн өнгөрсөн долоо хоногт “Starship” хөлгийг тойрог замд анх удаа амжилттай гаргасан нь тус компанийн хувьцааны ханш өсөхөд голлон нөлөөлжээ.


0 cэтгэгдэлтэй