Samsung компанид үйлдвэрлэсэн шинэ загвар гар утас гэх нэрээр 2017 оноос хойш Европт нэг сая орчим ширхэг ухаалаг гар утсыг худалдан борлуулсан байж магадгүй байна.
Тэдгээр гар утсыг Дубай, Хонконгийн засварын газруудад угсарч, Amazon болон бусад интернэт платформуудыг ашиглан борлуулсан гэж “BILD” цахим хуудсанд бичсэнийг эш татан Kazinform дамжууллаа.
Үүнтэй холбогдуулан хэргийг илрүүлэх өргөн хүрээтэй ажиллагаанаас өмнө долоон сэжигтнийг баривчилсан байна. Тэд гар утасны эд ангиудыг Ази, Арабын орнуудаас цуглуулж аваад, цэвэрлэсний дараа дахин угсарч, цоо шинэ мэт болгон хайрцагладаг байжээ.
Эдгээрийг хадгалдаг нэгэн агуулах Германы Крефельд хотод байсныг цагдаа нар илрүүлсэн байна.
2017 оноос хойш гэмт бүлэглэлийнхэн 300 сая еврогийн хуурамч гар утас борлуулсан байж магадгүй бөгөөд зөвхөн Герман дахь сүлжээнийхэн дор хаяж 24 сая еврогийн татвараас бултжээ. Ингэхдээ тэд хуурамч компаниудын сүлжээг ашиглаж, хил дамнасан хуурамч нийлүүлэлт хийдэг байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ


0 cэтгэгдэлтэй